Шууд Chart

Тэжээвэр нохой бамбаруушаа дагуулсан эвштэй “тулалджээ”

2019-06-17 12:27:00

АНУ-ын Калифорни мужид хүрэн баавгайн тоо толгой ихэсчээ. Үүнээс үүдэн энэ сарын 10-нд Лос-Анжелос хотын захын дүүргийн нэгэн байшингийн арын хашаанд бамбаруушаа дагуулсан эвш “зочилжээ”. Тухайн үед гэрийн тэжээвэр нохой эвш болон бамбарууш руу дайрсан байна. Гэрийн эзэн ч гэсэн нохойгоо хамгаалахаар арга хэмжээ авчээ.

Энэ үеэр мужийн Зэрлэг байгаль, загас, ан агнуурын албаны ажилтнууд шуурхай ирснээр гэрийн эзэн болон нохой аврагдсан аж. Харин мөнөөх эвш болон бамбаруушийг Зэрлэг байгаль, загас, ан агнуурын албаны ажилтнууд байгальд нь буцаан тавьжээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Тэжээвэр нохой бамбаруушаа дагуулсан эвштэй “тулалджээ”  
Үзсэн: 2928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй