Шууд Chart

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийн төвтэй болжээ

2019-06-18 16:16:17

Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны А/24 дүгээр тогтоолоор Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий шуурхай багийн бүрэлдэхүүн, ажиллах чиг үүрэг журмыг баталсан. Мөн тус баг бүрэлдэхүүний ажлын байр, ашиглах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллахыг Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад, харин энэ багийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нарт үүрэг болгосон байна.

Тус баг бүрэлдэхүүнд Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх, Цагдаагийн газрын мөрдөгч, Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн төлөөлөгч, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, Увс аймаг дахь Гаалийн газрын хяналт шалгалт бүрдүүлэлтийн албаны дарга, Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн багтах бөгөөд ахлагч нь Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нь Мэргэжлийн хяналтын газрын дарга байхаар тогтжээ.

Түүнчлэн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт мэдээллийн төв болон дээрх баг бүрэлдэхүүний ашиглах тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангаж, ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх аж.

Энэ хүрээнд Увс аймаг дахь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх баг бүрэлдэхүүнд шаардлагатай багаж хэрэгсэл, сургалт мэдээллийн төв хүлээлгэн өгөх албан ёсны арга хэмжээ энэ сарын эхээр болсон байна.

Үүнээс гадна, ХЗДХЯ-ны Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Баруун бүсийн аймагт зэрлэг амьтны хураагдсан эд эрхтэн, бүтээгдэхүүнийг стандартын дагуу хадгалах нөхцөлийг бүрдүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх” ажлын хүрээнд Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  лабораторийг түшиглэн.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийн төвтэй болжээ  
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй