Шууд Chart

Дөрвөн настай монгол охин "Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэгт уригдлаа

2019-06-18 16:34:54

Монголын оюун ухааны академийн тамирчин, дөрвөн настай Х.Ивээл хойш хөршийн “Россия-1” сувгийн "Удивительные люди" буюу "Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэгт уригджээ. Тус нэвтрүүлэг ирэх наймдугаар сарын 8-12 -нд ОХУ-ын Москва хотод болох юм байна.

Сонирхуулахад, дээрх нэвтрүүлэгт өнгөрсөн жил ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын их мастер, ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар орж 1200 ширхэг сарнайг таван минутад тогтоож, алдалгүй нэрлэснээр үзэгчдийг гайхшруулсан.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дөрвөн настай монгол охин "Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэгт уригдлаа  
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй