
- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 19-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Шинжлэх ухааны академи
09:00 цагт: “Алтай-Улиастайн эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх арга зам, боломжууд” эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлэг болно. Утас: 98119897
ШУТИС-ийн номын сан
09:00 цаг: “Монгол Улсын Шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог илүү хүртээмжтэй болгох, жендэрийн орчин нөхцөлийг нь сайжруулах нь” сэдэвт сургалт болно.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
09:00 цагт: Монголын хуульчдын холбоо, Нийслэлийн ЗДТГ хамтран зохион байгуулж буй Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, Мишээл”, “Драгон”, Зургаан буудлын “Оргил” салбарт болно.
“UB гранд” зочид буудал
09:30 цагт: Жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно. Утас: 99065532
Монголын архитекторуудын ордон
09:30 цагт: Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.
Спортын төв ордон
11:00 цагт: “Монголын тамирчдын өдөр”-ийг тэмдэглэх өдөрлөгийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 89001717
Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: "Зээлдэгчдийн холбоо"-ноос Зээлийн хүү бууруулах талаар хэвлэлийн хурал зохион байгуулна.
11:30 цагт: ИЗНН-аас Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв
13:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эрүүл, аюулгүй-ээлтэй орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах кабинет, АА бүлгийн болон ганцаарчилсан уулзалт, зөвлөгөө өгөх, сэтгэлзүйн тусламж үзүүлэх тусгай өрөөг стандартын дагуу тохижуулсантай холбоотой арга хэмжээ болно. Мөн сүрьеэгийн эмчилгээг аппликейшн ашиглан зайнаас хянадаг болсон талаар мэдээлэл өгнө. Утас: 96646863, 99767480
ӨНӨӨДӨР: Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө | ||
Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.