
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “У.Хүрэлсүх: Онцгой байдлын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ”, “Д.Сүнжид: Шинэ Үндсэн хуулиар аймаг, нийслэлд бус сум, дүүрэгт татварын эрхийг өгөхөөр тусгасан”, “Ч.Хөхчирэнгэр “өсөх идэр чимэг”, Б.Эрдэнэхүү улсын начин цол хүртэнэ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Ард түмнээс асуух хэрэггүй”, “Он гарсаар хар тамхины 89 хэрэг шалгаж байна”, “Эмийн сангуудаас мансууруулах үйлчилгээтэй эм, тариа олноороо дутжээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Монгол Улс Кэмбриджийн хөтөлбөрөө хураалгах алдааг “Шинэ эрин” гаргалаа”, “МАХН: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Дээд хуулийн хэлэлцүүлэг”, “БНХАУ худалдааны байр сууриа хадгална” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн сонгогчдод хадгаламжийн дэвтэр тараажээ”, ““Олон ихт баян” компанийн ард байгаа УИХ-ын гишүүн ил гарах цаг нь болжээ”, “Монгол: Зүүн хойд Азийн гүүр болох уу, хонгил болох уу?” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 578 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.