
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз өнгөрсөн онд Турк улсын ТРТ телевизтэй хамтран “Өв соёлын өлгий нутаг” олон ангит баримтат кино бүтээсэн. Тус таван ангит бүтээлийн Турк улс дахь нээлт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд болсон. Харин Монгол Улс дахь нээлт энэ сарын 19-нд болсон бөгөөд
Тус бүтээлийн нээлтийн үеэр МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирал Р.Гандиймаа ““Өв соёлын өлгий нутаг” баримтат бүтээлийг хийхдээ Монгол, Туркийн түүхийн зөвлөхүүд уулзалт хийж, хоёр талын уран бүтээлчид хамтран зохиолоо бичилцсэний үр дүнд хамтарсан зураг авалт хийсэн учир хоёр талын оролцоотой хамтын бүтээл болсон. Түүнчлэн хамтран ажилласан анхны бүтээл. Цаашдаа уг олон ангит бүтээлээ олон улсын зах зээлд гаргахаар зорьж байгаа. Энэ түүхийг сонирхож болох зөвхөн Турк үндэстэн гэхэд л дэлхий даяар 800 сая хүн бий. Тиймээс манай олон ангит баримтат бүтээл олон улсын зах зээлд гарвал гадны үзэгчдийн сонирхлыг татна гэсэн өндөр итгэл найдлага бий” хэмээв.
Дараагаар нь БНТУ-ын “ТРТ Аваз” телевизийн захирал Седат Сагиркая “Монгол, Туркийн уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Өв соёлын өлгий нутаг” олон ангит баримтат кино Туркийн үзэгчдээс гадна манай телевизийн эфир цацагддаг Узбекистан, Казахстан, Киргиз зэрэг орны үзэгчдэд хүрсэн. Төв Азийн нүүдэлчдийн түүхийг харуулсан эл бүтээл үзэгчдийн сэтгэлд хүрч, түүх, өв соёлыг таниулж чадсан сайн бүтээл болсон” гэлээ.
Мөн БНТУ-аас Монгол Улсад суугаа онц өгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал “манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 50 жил өнгөрчээ. Энэ ойн хүрээнд нүүдэлчдийн түүхийг харуулсан бүтээл нээлтээ хийж байгаад сэтгэгдэл маш өндөр байна. Би өмнө нь Монголын нүүдэлчдийн ахуй амьдрал, өв соёлтой холбоотой бичлэг видео камер, гар утсаараа хийгээд нутгийнхандаа үзүүлдэг байсан. Харин одоо бол хоёр орны мэргэжлийн уран бүтээлчид дээрх сэдвээр үзэгчдийн шаардлагад нийцсэн уран бүтээл туурвисан нь нүүдэлчдийн өв соёлыг хадгалж, хамгаалах, таниулахад чухал нөлөө үзүүлнэ гэж бодогдож байна” гэв.
МҮОНРТ үзэгчдээ “Өв соёлын өлгий нутаг”-аар “аялуулна” | ||
Үзсэн: 1150 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.