Шууд Chart

Дорнодын Биеийн тамир, спортын газарт автобус, боксын ринг олгов

2019-06-21 16:12:09

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн аймгийнхаа Биеийн тамир, спортын газарт орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 25 хүний суудалтай дунд оврын автобус болон боксын ринг өнөөдөр хүлээлгэж өглөө. Өмнө нь Дорнодын баг тамирчид бүс болон улсын чанартай тэмцээнд оролцохдоо хувь хүнээс машин түрээслэдэг байжээ. Харин аймгийн удирдлага уг асуудлыг шийдвэрлэж,

Энэ үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Цаашид аймагтаа өвлийн спортын ордон барих зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд спортын иж бүрэн комплекс, спортын шинэ ордон барих асуудлаар аймгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн. Мөн усан бассейнтай болох, гүйлтийг замаа олон улсын стандартад нийцүүлэх, хөлбөмбөгийн талбайд хувцас солих өрөө болон боловсон ариун цэврийн байгууламж байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2020 онд онцгой дэвшил гаргахаар анхаарч ажиллана” гэжээ.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дорнодын Биеийн тамир, спортын газарт автобус, боксын ринг олгов  
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй