
УДБЭТ-ын тайзнаа өнөөдөр “Учиртай гурван толгой” жүжиг тоглоно. Энэ удаагийн тоглолтыг МУГЖ Д.Пүрэвсүрэнгийн 90 насны ойд зориулсан толилуулж байгааг уран бүтээлчид нь хэлж байна.
Тэрээр 1950-иад оноос эхлэн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, 1970-аад оноос Хоролмаагийн дүрийг бүтээж эхэлсэн бөгөөд эсрэг дүрийн хоёр эмэгтэйг чадварлагаар бүтээсэн уран бүтээлч юм. “Учиртай гурван толгой” дуурийг тоглоход 160 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгааг УДБЭТ-ын Ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар хэллээ.
МУГЖ Д.Пүрэвсүрэн "Учиртай гурван толгой" дуурийн Нансалмаа, Хоролмаа нараас гадна Хан Намжил дуурийн Норовлхам, Халиун, Үнэн дуурийн Ядмаа, Хөхөө Намжилын Уянга гээд тайзны олон дүрийг бүтээжээ.
УДБЭТ-ын тайзнаа өнөөдөр “Учиртай гурван толгой” жүжиг тоглоно | ||
Үзсэн: 932 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.