Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, “Номадиа Пикчерс”-ийн хамтын бүтээл "Хамгийн азтай үе" телевизийн олон ангит кино маргааш буюу зургаадугаар сарын 24-нөөс МҮОНТ-ээр гарч эхэлнэ.
Залуусын хайр дурлал, амьдралын хэв маягийг гэгээлгээр харуулсан “Хамгийн азтай үе” киноны ерөнхий найруулагчаар Н.Байгал, ерөнхий продюсерээр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, продсерээр МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл болон Б.Наранбат ажилласан бол зохиолыг Х.Өнөрцэцэг, Ж.Намуун, Ц.Эрдэнэбилэг, Ч.Хашчулуун нар бичсэн юм.
Гол дүрд жүжигчин Г.Маргад, Б.Ану-Үжин, Б.Азжаргал нар тогложээ. "Хамгийн азтай үе" телевизийн олон ангит киноны нэгдүгээр ангийг та бүхэн даваа гарагийн 23:25 цагаас Үндэсний телевизээр хүлээн авч үзээрэй.
| “Хамгийн азтай үе” кино үзэгчдийн хүртээл болно | ||
| Үзсэн: 9155 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.