
- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Корпорэйт зочид буудал
09:00 цагт: “Хуурамч мэдээлэл ба төөрөгдөл- Иргэдийн мэдэх эрхийг хамгаалах нь” сэдэвт Монгол, Солонгосын анхдугаар чуулган Улаанбаатар хотноо болж байна. Энэ хүрээнд Монгол, Солонгосын талуудын хамтарсан хэвлэлийн хурал болно.
“Кемпински Хаан Палас” зочид буудал
09:00 цагт: "Асаргааны хэрэгцээ ба шийдэл" оролцогч талуудын хэлэлцүүлэг болно. Утас: 80019000
ХААИС
09:00 цагт: “Гамшгийг даван туулах чадавхийг сайжруулахад технологийн болон уламжлалт аргыг ашиглах нь” төслийн хаалтын хурал болно.
Сүхбаатарын талбай
09:30 цагт: Швейцарын холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа. УИХ-ын дарга Г.Занданшатар тэднийг угтан авч, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
Төрийн ордон
09:40 цагт: Төлөөлөгчид хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, хэлэлцээ хийнэ.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар
10:30 цагт: Зөрчилтэй барилга, ухсан нүх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсаны улмаас гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887
MN-Мэдээллийн төв
11:00 цагт: Т.Энхсайхан хэвлэлийн бага хурал хийнэ.
Авлигатай тэмцэх газар
11:00 цагт: Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд сэтгүүлчдийн оролцоо, эрч хүч сэдвээр" нээлттэй уулзалт зохион байгуулна.
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар
11:00 цагт: Дэлхийн банкнаас гаргаж буй Төсвийн зардлын тойм судалгааг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Утас: 99778587
Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт: Иргэний хөдөлгөөн болон төрийн бус байгууллагууд мэдээлэл хийнэ.
Маршалын гүүр
12:00 цагт: "Хурд" хамтлаг "Хайртай" соён гэгээрлийн аянаа эхлүүлнэ. Аяны хүрээнд 21 аймагт үнэ төлбөргүй тоглолт хийхээс гадна соён гэгээрлийн уулзалт, арга хэмжээ зохион байгуулна.
ӨНӨӨДӨР: Монгол, Солонгосын анхдугаар чуулганы хэвлэлийн хурал болно | ||
Үзсэн: 526 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.