Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-06-24 09:12:42

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монгол залуус евро стандартыг нутагшуулж байна”, “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна!”, “АТГ М.Энхсайханыг баривчлаад суллав” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Н.Мөнхбаяр: Энэ экскаваторын бүхээгээс Хөдөлмөрийн баатар, гавьяат цолтон тус бүр хоёр төрөөд байна”, “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хамгийн аятай цаг хугацаа нь одоо”, “Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2018 онд 28.4 хувь болов” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Москвагийн тэнгэр дор ундарсан амжилт, амьдрал”, “З.Энхжаргал: Телевизийн салбарт бүх өрсөлдөгч нь хожигдчихоод байна”, “Буддын шашны өндөрлөгүүд Монголд цуглалаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

 “Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт Ч.Ундрам: МУИС дэлхийн топ сургуулиудад багтахад төрийн зүгээс бодлогын дэмжлэг хэрэгтэй”, “Сүүлийн есөн жилд наадмын таван түрүү хүртсэн “Увс нуур” галынхан”, “Дэлхийд анх удаа “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан болно” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй