
Тодруулбал, эрэгтэй элит ангилалд нийт 39 тамирчин хурд хүч сорьсноос спортын мастер Ч.Гансүх хоёр цаг 42 минут 21 секундийн амжилтаар 36 дугаар байрт шалгарав. Мөн U19 буюу 19 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд хамгийн олон буюу 53 тамирчин оролцсоноос 2018 оны улсын аварга Г.Амарсанаа нэг цаг таван минут 40 секундээр 42 дугаарт, П.Ханмөнх нэг цаг 18 минут 52 секундээр 49 дүгээрт эрэмбэлэгдэв. Мөн энэ насны охидын ангилалд Б.Энхжин уралдсан ч тэмцээний явцад алдаа гаргаснаар замаа дуусгаж чадаагүй аж.
Үүнээс гадна Азийн АШТ-ий хөтөлбөрт анх удаа багтсан U15 насны ангилалд Монголын долоон тамирчин хурд сорилоо. Охидоос О.Эрдэнэзул 45:11 минутын амжилтаар 20 дугаарт байрт хурдалжээ. Харин хөвгүүдийн ангилалд Монголын зургаа тамирчин уралдсанаас А.Хэнтий 37:51-ээр 21 дүгээрт, Г.Галбадрах 39:47-гоор 24-т, Д.Есүхэй 40:20-оор 25-д, Б.Дөлгөөн 41:33-аар 27-д, Г.Наранцацралт 43:36-аар 29-д, Б.Эрхэс 48:02-оор 30 дугаар байрт бичигдэв. Түүнчлэн багийн буухиа уралдаанд Б.Энхжин Сингапурын гурвалтай хамтран "Ази-1" багт багтан өрсөлджээ.
Монголын тамирчид Триатлоны ААШТ-д орлоо | ||
Үзсэн: 657 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.