Шууд Chart

Дорнодын "Шалз уулын Шороон хэрэм”-д археологийн малтлага хийж байна

2019-06-25 16:51:39

Эрдэмтэн, судлаач Л.Ишцэрэн тэргүүтэй монгол, японы судалгааны багийнхан Дорнод аймгийн Баяндун сумын нутгаас "Шалз уулын Шороон хэрэм" хэмээх дурсгал илрүүлсэн. Энэ дурсгалд хийж буй археологийн малтлагаар шороон хэрэмний дотор байх төв барилгын тууринд судалгаа хийж байна. Малтлагаар барилгын суурь тавцанг шатаасан тоосгоор өрж хийснийг судалж тогтоожээ. Мөн . Түүнчлэн тус барилга нь зүүн тийш харсан хаалгатай бөгөөд тоосгоор өрж хийсэн шатны хэсэг олдсон байна. Одоогоор эсрэг талын барилгатай холбож, налуулсан тоосгон өрлөг (зам), барилгын суурь тавцан (индэр)-н хэмжээ, хэлбэр зэргийг тодорхойлох судалгаа үргэлжилж байгаа аж.

Дашрамд дуулгахад, Монгол, Японы хамтарсан "Эртний Монголчуудын үйлдвэрлэлийн түүх" (History of Ancient Mongolian Craft Production) төслийг өнгөрсөн нэгдүгээр сард болсон "Монголын археологи - 2018" хурлын үеэр шилдэг таван судалгааны нэгээр тодруулсан.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дорнодын "Шалз уулын Шороон хэрэм”-д археологийн малтлага хийж байна  
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй