Шууд Chart

Гадаад иргэдийн дунд “Бэсрэг наадам” зохион байгуулна

2019-06-26 10:50:40

Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан “MNB World” суваг Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “Aim, Wrestle, Race” бэсрэг наадмыг гадаадын иргэдийн дунд зохион байгуулах гэж байна.

Тус наадам нь эрийн гурван наадмын үүх түүх, ёс заншил, дэг жаягийг гадаадын иргэд, жуулчдад сурталчлан нүүдэлчин ард түмний соёлтой танилцуулах зорилготой бөгөөд наадмын үеэр гадаад оролцогчид бөх барилдаж, морь уралдуулж, нум сум харван наадамлах юм. Түүнчлэн дээрх наадмын үеэр “Сондор” хамтлагийн үндэсний урлагийн тоглолт, Монголын орлон тоглогчдын “Mongol stunt” нэгдсэн холбооны үзүүлбэр, гадаад эрэгтэй оролцогчдын дунд сээр цохих тэмцээн, хүүхдийн модон морины уралдаан болно.

Дашрамд дуулгахад, “MNB World” суваг Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор өнгөрсөн оноос эхлэн Монголын түүх соёл, өв уламжлал, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, урлаг, спорт зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарсан мэдээ, нэвтрүүлгийг англи хэлээр кабелийн телевизүүдийн 68 дугаар сувгаар түгээж эхэлсэн билээ.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гадаад иргэдийн дунд “Бэсрэг наадам” зохион байгуулна  
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй