
Монголд эрчимтэй хөгжиж буй спортын төрөл болох триатлоны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-22-нд БНСУ-ын Гёнжү хотод болсон. Тус тэмцээний түүхэнд энэ жил хамгийн олон тамирчин орсноос Монгол Улсыг төлөөлөн 11 тамирчин өрсөлдсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл "Эрдэнэт триатлон" клубийн дасгалжуулагч, спортын мастер Ч.Гансүх шавь Б.Энхжин, О.Эрдэнэзул нарын хамт Азийн залуу триатлончдын хамтарсан бэлтгэлд оролцож байна.
.Сонирхуулахад, триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 26-27-нд Архангай аймгийн Өгийнуурт болно.

Триатлоны тамирчид БНСУ-д хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна | ||
Үзсэн: 493 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.