
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хууль сахиулагчид иргэдийнхээ эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг хамгаалж чадахгүй байна гэв”, “Ц.Товуусүрэн: Салбар хуулиудаар зохицуулах харилцаа зөв гарвал Үндсэн хуулийн төсөл хөгжил, дэвшлийг авчирна”, “Ц.Энхбаяр: Хүү маань долдугаар сарын 1-ний үймээнд цагдаа нарт буудуулж нас бараагүй бол энэ жил 35 хүрэх байлаа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Оюуны хоосрол нүүрлэж байгааг эрдэмтэд анхааруулав”, “Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүн багш нарыг гонсойлголоо”, “З.Энхболд АТГ-т мэдүүлэг өгчээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Заавал хариулаарай, Г.Занданшатар дарга аа”, “Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой”, “Аймаг, сумын наадам хэзээ болох вэ?” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Тостын нуруунд төрийн хяналт тогтоохоор боллоо”, ““Халдашгүй бүрэн эрх”-ээ хууль, шүүхэд нөлөөлөх хэрэгсэл гэж эндүүрэв үү?!”, “Ц.Оюундарь: Хүний эрхийг хамгаалагчдад зориулсан хуулийг санаачилж, батална” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 548 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.