
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүн Х.Чилаажав нар энэ сарын 24-30-ны өдрүүдэд АНУ-д ажиллаж байна. Энэ хооронд МҮОНРТ-ийн төлөөлөгчид АНУ-ын IGlobal их сургуулийн удирдлагатай уулзаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Дээрх санамж бичиг нь Монгол Улсын ирээдүй болсон залуу үеийн АНУ-д суралцах нэгэн гарцыг нээж байгаа юм. Түүнчлэн уг баримт бичгийн хүрээнд МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, англи хэлийг орчинд нь төгс сайн суралцах боломжоор хангахад онцгой анхаарсан, маш таатай нөхцөлүүдийг талууд зөвшилцөн баталсан хэрэг болж байна. Ингэснээр МҮОНРТ-ийн 10 ажилтан бакалаврын 4 жил, магистрын 2 жилийн 100 хувийн тэтгэлэг, 10 ажилтанд 50 хувийн тэтгэлгийг суралцах эрхийг идэвх, голч оноо зэргийг харж өгөхөөр болж байна.
Дашрамд дуулгахад, хоёр тал дээрх хамтран ажиллах санамж бичгийг дөрвөн жилийн хугацаатай байгуулж байгаа аж.
МҮОНРТ АНУ-ын их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа | ||
Үзсэн: 772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.