Шууд Chart

Азийн даамын холбооны ерөнхийлөгчөөр Ч.Бат-Эрдэнэ улиран сонгогдлоо

2019-07-01 10:19:29

Узбекистаны нийслэл Ташкент хотноо даамын Ази тивийн АШТ болж байгаа билээ. Энэ үеэр Азийн даамын холбоо (ADC)-ны ээлжит их хурал болж, БНХАУ, Япон, Монгол, Казахстан, Узбекистан, Афганистаны төлөөлөгчид оролцлоо. Хурлаар бүс нутагт даамын спортыг хөгжүүлэх талаар хэлэлцэж, 2021 оны тивийн АШТ-ийг Казахстан улс хүлээн авахаар болжээ.

Хурлаар хэлэлцсэн гол асуудлын нэг бол 2019-2023 онд Азийн даамын холбоог удирдах Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгосон явдал байлаа. Олонхийн саналаар Ч.Бат-Эрдэнэ ерөнхийлөгчөөр улиран сонгогдож, ирэх дөрвөн жилд Азийн даамын холбоог үргэлжлүүлэн удирдахаар боллоо. Түүнчлэн .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Азийн даамын холбооны ерөнхийлөгчөөр Ч.Бат-Эрдэнэ улиран сонгогдлоо  
Үзсэн: 521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй