Шууд Chart

Азийн триатлоны холбооны Техникийн хороог Б.Цагаанбаатар удирдана

2019-07-01 11:53:03

Өнгөрсөн сарын 19-нд Азийн триатлоны холбооны конгресс БНСУ-ын Гёнжүд хуралдсан. Энэ үеэр Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар тус холбооны Техникийн хорооны гишүүнээр /долоон гишүүнтэй/ хоёр дахь удаагаа сонгогдсон байна. Түүнчлэн Техникийн хорооны гишүүдийн анхдугаар хурал өнгөрсөн сарын 22-нд Гёнжүд болж, Б.Цагаанбаатарыг тус хорооны даргаар томилуулах саналыг дэмжиж, Азийн триатлоны холбоо /ASTC/-ны ерөнхийлөгчийн тушаалаар Техникийн хорооны дарга, ASTC-гийн Удирдах зөвлөлийн гишүүнээр дөрвөн жилийн хугацаатай томилжээ.

Азийн триатлоны холбооны Техникийн хороо нь Ази тивд болох триатлон, дуатлон, акуатлоны тэмцээний явцад техникийн дүрмийг хэрэгжүүлж, тэмцээний хуваарийг баталж, шүүгчдийн томилгоог хариуцаж ажилладаг.

Дашрамд дуулгахад, Б.Цагаанбаатар 2009 оноос триатлоны олон улсын шүүгч болж, 2012 онд олон улсын II зэрэг биелүүлсэн. 2013 оны ДАШТ /Лондон/, 2014, 2018 оны Азийн наадам, 2010, 2014 оны Азийн элсний спортын наадамд тус тус шүүгчээр ажилласан юм. Азийн цомын тэмцээнд таван удаа ерөнхий шүүгчээр, хоёр удаа ерөнхий шүүгчийн орлогчоор томилогдон ажилласан туршлагатай юм. .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Азийн триатлоны холбооны Техникийн хороог Б.Цагаанбаатар удирдана  
Үзсэн: 531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй