Шууд Chart

Монголд цөөн ажиглагддаг буурал хөгчүү шувуунд дамжуулагч зүүлээ

2019-07-01 17:00:00

Монголын шувуу хамгаалах төвийн судлаач, мэргэжилтнүүд хаврын нүүдлийн хугацаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух нуураар дайран өнгөрсөн  шувуунд мониторинг судалгаа хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайлбал, Монголд 58 зүйлийн эргийн шувуу бүртгэгдсэн байдгаас 28 зүйл нь хаврын нүүдлийн үедээ дээрх нууранд бүртгэгдсэн. Түүнчлэн манай оронд цөөн ажиглагддаг олон улсын хэмжээнд ховордож, болзошгүй ангилалд орсон буурал хөгчүү “Tringa brevipes” шувуу бүртгэгдсэн аж. Судалгааны багийнхан буурал хөгчүү нүүдлийн үедээ Чух нуураар түгээмэл дайран өнгөрдөг болохыг баталгаажуулж, зарим бодгалыг барьж дамжуулагч зүүжээ. Буурал хөгчүү Сибирьт үржиж, Австрали тивд өвөлждөг шувуудын нэг юм. Энэ шувуу зөвхөн нүүдлийн үедээ л Монголд ажиглагддаг.

.

Сонирхуулахад, Арахлэй нуур Чух нуураас 330 км орчим зайтай аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголд цөөн ажиглагддаг буурал хөгчүү шувуунд дамжуулагч зүүлээ  
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй