Шууд Chart

Төрийн цэргийн болон хууль сахиулахын бүрэлдэхүүн жагсаалын бэлтгэлээ хангаж байна

2019-07-02 14:04:31

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг 2008 онд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар санаачлан батлуулсан. Ийн Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж, 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон билээ.

Түүнчлэн Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд болдог. Мөн жагсаалын бэлтгэлийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрынхан зохион байгуулж байна.









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Төрийн цэргийн болон хууль сахиулахын бүрэлдэхүүн жагсаалын бэлтгэлээ хангаж байна  
Үзсэн: 1821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй