Шууд Chart

Өсвөрийн төгөлдөр хуурчдын "Дисней ба хүүхэлдэйн баатар" тайлан тоглолт болов

2019-07-03 12:47:44

Өсвөрийн төгөлдөр хуурч сурагчдын "Дисней ба хүүхэлдэйн баатар" тайлан тоглолт Стокхольм хотод боллоо. Зургаа дахь жилдээ Шведийн Хаант улсад үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа төгөлдөр хуурын "Сувдан Өрөг" сургалтад өдгөө 30 орчим хүүхэд хичээллэж байна. 

Өнгөрсөн сарын сүүлчээр энэхүү сургалтын багш болон эцэг, эхийн зөвлөлд суурилсан найм дахь удаагийн тайлан тоглолт болж олны талархлыг хүртээд байна.

Тоглолтод нийт 20 гаруй уран бүтээл тоглогдсон бөгөөд энэ удаад Дэлхийн шилдэг хүүхэлдэйн киноны хөгжмийг төгөлдөр хуураар амилуулж, дэлгэцийн бүтээлийн хэсэгтэй холбосноороо онцлогтой боллоо.

Тоглолтын тухайд бусдаас шинэлэг, өвөрмөц, сонирхолтой байснаас гадна дэлгэцийн график зохиомж, аудио монтаж хийсэн, гэрэл зураг, хэвлэл мэдээлэл, дэмжигч байгууллагууд гээд хөгжмийн боловсролыг дэмжин хамтарч ажилласан бүх хүмүүст талархаж байгаагаа тус сургалтын төвийн хамт олон уламжилж байлаа.

 

Нийтэлсэн: Р.Слава

Өсвөрийн төгөлдөр хуурчдын "Дисней ба хүүхэлдэйн баатар" тайлан тоглолт болов  
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй