Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-07-04 09:29:46

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долдугаар сарын 4-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Есөн хөлт цагаан туганд жагсах найман шаргын бэлтгэл жигдэрч, торгон цэргүүд бэлэн болжээ”, “О.Баасанхүү: Барьцаалагдсан төрөөр дамжуулж, Үндсэн хуулийг өөрчлөх гэсэн давлагаа явж байна”, “АН-ын лидерүүд популизмын эсрэг нэгдэхээ зарлалаа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “20 хоногийн зайтай гаргасан хоёр зарлиг буюу зайлшгүй засвар”, “Хотын өнгө үзэмж хувийн хэвшлийнхэнд л “хамаатай””, “”Ж.Сандагсүрэн: Агаарын бохирдлын эсрэг ажилд эрсдэл гарахыг үгүйсгэхгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Улсын цолд ойрхон бөхчүүд хэн бэ?”, “П.Баттөр: Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдсөн заалт төсөлд олон байна”, “Торгоны зам” авто уралдааны үеэр орон нутагт зам хаана зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “О.Батбилэг: Наадмын дараа морь, хүүхэд эсэн мэнд, айраг түрүүтэй, сэтгэл өег байх сайхан”, “Монгол малыг амьдаар нь экспортод гаргахгүй”, “Сэхээний тасаг биднээс холгүй шүү, эрх баригчид аа!” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй