
Зохиолч, хэл шинжээч, домог зүй судлаач Жон Р.Р.Толкины "Бөгжний эзэн" романаас сэдэвлэн хийсэн ижил нэрт трилоги кино дэлхий дахиныг байлдан дагуулсан. Тэгвэл тус трилогийг цуврал болгох эрхийг “Amazon” компани 250 сая ам.доллараар авсан. Түүнчлэн тус цувралын эхний хоёр ангийг “Jurassic World: Fallen Kingdom” киног найруулсан испани найруулагч Хуан Антонио Байона бүтээхээр болжээ. Тэрбээр энэ тухайгаа сэтгүүлчдэд “Энэ цуврал төсөлд орж ажиллана гэдэг нэр төрийн хэрэг. Шинэ түүхийг үзэгчдэд дэлгэх мөчөө тэсэн ядан хүлээж байна" гэжээ. “Бөгжний эзэн” зохиолоос сэдэвлэн хийгдэж буй тус цувралын эхний анги 2021 онд үзэгчдэд хүрнэ.
Сонирхуулахад,
.Жүжигчин Рассел Кроу “Бөгжний эзэн” цувралд тоглохоос татгалзжээ | ||
Үзсэн: 1766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.