
- Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 5-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Хангарди ордон
09:00 цагт: Нийслэлийн Байгаль орчны газраас Хан-Уул дүүрэг дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99108581
Улаанбаатарын их сургууль
09:00 цагт: “Монгол, Солонгосын харилцааны түүх ба Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Сангийн яам
10:00 цагт: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Солонгосын Засгийн газрын төлөөлөлтэй Үндэсний төв архивыг өв баримт хадгалах, сэлбэх, сэргээх, цахимд шилжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах 19 сая ам.долларын төслийн гэрээнд гарын үсэг зурна.
шинэ нисэх онгоцны буудал
10:00 цагт: Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны замын нээлт болно. 93240032
11:00: Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд туршилтын нислэг үйлдэнэ. Утас: 93240032
Төрийн ордон
11:00 цагт: Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойн баярын хурал болно. Утас: 80077114
Хэвлэлийн хүрээлэн
11:00 цагт: “Монголын хэвлэл мэдээлэл - Өнөөдөр” судалгааны тайланг танилцуулна. Утас: 350002, 70113475
Сүхбаатар дүүргийн ЗДТГ
11:00 цагт: Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулж буй зургаан аяны эхний хагас жилийн ажлыг дүгнэх арга хэмжээ болно. Утас: 96646863, 99767480
Улсын хоёрдугаар төв эмнэлэг
11:30 цагт: Үндэсний оношилгоо эмчилгээний төв"-ийг ашиглалтад хүлээн авах ёслол болно. Утас: 99179899, 86885060
Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт: "Улсаа аврах үндэсний хөдөлгөөн", "Тэргүүн уулын төлөө" төрийн бус байгууллагаас мэдээлэл хийнэ. Утас: 90092517
ӨНӨӨДӨР: Шинэ нисэх онгоцны буудлын хурдны замын нээлт болно | ||
Үзсэн: 642 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.