Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Насны хишиг” олгож эхэлсэн гэв

2019-07-05 12:48:45
Error loading player: No playable sources found

Төрөөс Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа 65 нас хүрсэн ахмадуудад “Насны хишиг” олгодог. Энэ онд 160 гаруй мянган ахмадад “Насны хишиг” хүртээхээр тооцож, улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн билээ.

Тодруулбал, Хуульд заасны дагуу 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай бол 80 мянга, 80-89 настай бол 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг жилд хоёр удаа олгодог. Анх удаа “Насны хишиг” авч буй ахмадууд гэрээтэй банкинд эхний удаа өөрийн биеэр очиж авах шаардлагатай. Ингэхдээ шинээр данс нээлгэх эсвэл тухайн банкин дахь өөрийн дансаараа “Насны хишиг”-ээ авах хүсэлт гаргаснаар дахин банкинд очих шаардлагагүй” гэв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Насны хишиг” олгож эхэлсэн гэв  
Үзсэн: 717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй