Шууд Chart

Наадмын нээлт хаалт “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл” нэрийн дор болно

2019-07-05 16:14:55

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ерөнхий продюсерээр соёлын тэргүүний ажилтан Б.Отгонбат, хөдөлгөөний ерөнхий найруулагчаар бүжиг дэглээч, соёлын тэргүүний ажилтан Г.Ган-Очир сонгогдсон. Түүнчлэн,

Зохиолыг санаачлагч: МУУГЗ Г.Цоггэрэл, СТА Г.Ган-Очир

Зохиолч: МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цогнэмэх

Ерөнхий менежер П.Цэрэндагва

Ерөнхий Зураач: О.Баярмагнай

Хөгжмийн зохиолч: М.Бирваа МУСТА

Ерөнхий бүжиг дэглээч: Д.Баярбаатар МУУГЗ

Арт костюм дизайнер: Д.Ариундэлгэр нар ажиллаж байна.

Энэ удаагийн баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл” нэрийн дор үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилд уялдуулан хөтөлбөрийн дагуу зохион байгуулахаар ҮУИТ, УДЭТ, УДБЭТ, УФ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, Монголын Хүүхэлдэйн театр, Цэргийн анги, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, СУИС, ХБК, МХО, Улсын цирк, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын хороо, Монголын хүүхдийн ордон, БСШУСЯ-ны Боловсролын газар, Хүүхдийн төлөөх газар зэрэг байгууллагуудын 2000 шахам уран бүтээлч хамтарсан баг гарган бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа юм.

Түүнчлэн наадмын нээлт, хаалтын ерөнхий ивээн тэтгэгчээр зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог, Зууны манлай "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ажиллаж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Наадмын нээлт хаалт “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл” нэрийн дор болно  
Үзсэн: 1540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй