
Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-нд өндөрлөсөн. Энэ удаагийн ААШТ-д Монгол Улсаас 46 тамирчин оролцож, 30 тоглогч медаль хүртсэн билээ.
Тодруулбал, Монголын баг тамирчид нийт 59 медаль (15 алт, 25 мөнгө, 19 хүрэл) хүртсэн. Үүнээс 100 буудалт даамын үндсэн төрөлд 6 алт, 5 мөнгө, 3 хүрэл, блиц төрөлд 2 алт, 7 мөнгө, 5 хүрэл, рапид төрөлд 2 алт, 8 мөнгө, 5 хүрэл, 64 буудалт даамын үндсэн болон блиц төрлөөс тус бүр 1 хүрэл, рапид төрөлд 1 мөнгөн медаль зүүжээ. Харин турк даамын төрөлд 5 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэн, багаараа тэргүүлсэн байна.
Түүнчлэн Архангай аймгийн Ц.Жанчивсүрэн, Ц.Буянбаатар, Чингэлтэй дүүргийн Х.Дэлгэрмөрөн, Б.Аминхүслэн, “Хөлөгт тоглоом” клубийн Б.Тодрол, Ц.Мөнхмандах, Г.Гоомарал, Г.Гэрэлмаа, Э.Номунзаяа нар бүх төрөлд буюу тус бүр долоон тэмцээнд оролцжээ.
Цаашлаад охидын 8 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн “Хөлөгт тоглоом” клубийн тамирчин Г.Гоомарал хамгийн олон буюу таван медаль хүртсэн байна. Тэрбээр 3 алт, 2 мөнгөн медалийн эзэн болсон. Мөн Г.Гэрэлмаа (Хөлөгт тоглоом) 4, Э.Номунзаяа (Хөлөгт тоглоом), Ц.Мягмарсүрэн (Увс), Х.Өнөмөнх (Ирээдүй) 3, Н.Лхагвадолгор (Ирээдүй), Б.Сэлэнгэ (31-р сургууль) нар тус бүр гурван медаль хүртжээ.
Сонирхуулахад, ААШТ-д 100 буудалт даамын үндсэн төрөлд ахмадын ангилалд түрүүлсэн Д.Дорж энэ жил 79 настай аж. Тэгвэл
.Даамчид ААШТ-ээс 59 медаль хүртлээ | ||
Үзсэн: 501 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.