
“Бид хог хаядаггүй иргэд” уриатай “Гүйе, түүе” аяныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулсан. Тус аян нь байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөрс усны бохирдол, хог хаягдал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Энэ аянд Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний анги, байгууллага төдийгүй хөдөө орон нутгийн анги, салбаруудын бие бүрэлдэхүүн нэгдэж, Зэвсэгт хүчний 33 анги, байгууллагын 4000 гаруй офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилчин албан хаагчид, 30 гаруй нэгж техник оролцон анги, байгууллагуудын байнгын байрлалаас гаднах
Зэвсэгт хүчний анги, байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, олон улсын болон хоёр талын хамтарсан сургуулиудад оролцох, цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ эх дэлхий, байгаль орчноо хамгаалах зөв дадал төлөвшүүлэх, эко системийн тогтвортой байдлыг бий болгох, эрүүл идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор дээрх аянд нэгдсэн байна.
Ил задгай хаясан 228.6 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ | ||
Үзсэн: 529 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.