
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн энэ оны эхний хагас жилийн тайлангийн болон Үндэсний их баяр наадмын баярын хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөл үе үеийн удирдлагаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргаар 1991-1993 онд ажиллаж байсан Зоригийн Алтай, 1993-1995 онд ажиллаж байсан Бямбажавын Өвгөнхүү, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал (2006)-ын албыг хашиж явсан Содномпилын Мягмар болон Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрыг 1989-1990 онд удирдаж байсан Чойдарийн Түмэндэлгэр агсны гэргий Оюунд хүндэтгэл үзүүлсэн юм.
Түүнчлэн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц хуралд оролцсон уран бүтээлч, ажилтнуудад олон нийтийн радио, телевизийн 2019 оны эхний хагас жилийн тайланг танилцууллаа.
Дараагаар нь
Тухайлбал, радио, телевизийн тэргүүний ажилтан цол тэмдгээр долоо, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр долоо, Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан цол тэмдгээр дөрөв, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын шагнал “Хүндэт холбоочин” тэмдгээр хоёр, радио, телевизийн “Хүндэт жуух”-аар 19, “Баярын бичиг”-ээр 59, “Ган үзэгтэн” тэмдгээр тав, Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу инженер” цол тэмдгээр хоёр, Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойн медалиар 13, Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар хоёр хүн шагнууллаа. Мөн Радио телевизийн “Хүндэт дэвтэр”-т долоон эрхэм нэрээ бичүүлсэн юм.






















МҮОНРТ-ийн тайлангийн болон баярын хурал боллоо | ||
Үзсэн: 1726 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.