
Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн дөрөв дэх удаагийн тэмцээн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд-2020” наадмын “Test Event” болох өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нэг хоногийн дараа эхэлнэ. Тус Азийн АШТ энэ сарын 17-20-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Тэмцээн эхлэхийн өмнө жюү жицүгийн Азийн АШТ-ий шүүгчийн сургалт “Монде BJJ” клубт болж байна. Тус сургалтыг Жюүжицүгийн Азийн холбооны ерөнхий шүүгч, Бразилын мэргэжилтэн Александре Нассименто удирдаж байгаа аж. Сонирхуулахад, Монголын жюү жицүгийн холбооноос эх орондоо анх удаагаа хүлээн авч зохион байгуулж буй тус тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин оролцоно. Үүнээс АНЭУ, Йордан, БНСУ, Казахстан, Сингапур, Филиппин, Тайвань, Тайланд, Афганистан, Бахрейн, Япон зэрэг орны баг тамирчин Монгол Улсад хэдийн иржээ.




Азийн АШТ-ий шүүгчийн сургалт боллоо | ||
Үзсэн: 560 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.