
АНУ-ын телевизийн шилдгүүдийг тодруулдаг “Эмми авардс” ирэх есдүгээр сард зохион байгуулагдана. Тэгвэл тус наадамд нэр дэвшсэн бүтээлүүдийг олон нийтэд зарлаж эхэллээ.
Энэ жилийн “Эмми авардс”-ын хамгийн олон номинацид буюу 32 төрөлд бүх цаг үеийн шилдэг цуврал хэмээгддэг “Game of thrones” нэр дэвшсэн байна. Дараагаар нь “The Marvelous Mrs. Maisel” 20, “Чернобыль” мини-цуврал 19 номинацид нэр дэвшжээ.
HВО телевизийн хамгийн алдартай бүтээл, үзэгчдийн хүсэн хүлээсэн “Game of thrones” цувралын төгсгөлийн бүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийж, цацагдсан ч багагүй шүүмжлэл хүртсэн. Эл цувралын төгсгөл ихэнх үзэгчид таалагдаагүй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл “Game of thrones” дууссаны ард HВО телевизийн үзэгчдэд толилуулсан “Чернобыль” мини-цуврал итгэмээргүй амжилт олсон билээ. 1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан дэлбэрэлт, түүний хор уршиг, ослын шалтгааныг өгүүлэх таван ангит дээрх бүтээл кино болон телевизийн уран бүтээлийг үнэлдэг хамгийн том цахим хуудас “IMDb” сайтаас 9.6 оноо авч “Breaking Bad”, “Planet Earth”, “Game of thrones” цувралыг ардаа орхисон.
Энэ жилийн
.
“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ | ||
Үзсэн: 1207 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.