
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долдугаар сарын 19-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Мөнгөний нийлүүлэлт 2.9 их наяд төгрөгөөр өсчээ”, “Ц.Гарамжав: Үндсэн хуульд Баялгийн сантай болох тухай тусгах хэрэгтэй”, “Хүүхэд аав, ээждээ гомдох эрхтэй” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Н.Ширнэндугар: Хөдөлмөрийн баатар болох сураг арван жилийн өмнөөс л сонсогдсон”, “Зөвшилцөл зөвд хүргэг”, “Нэйл Сакер: ОУВС-гийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхийг хармааргүй байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “ЮНЕСКО-д бүртгүүлэх санаачлага далай ээжийн эрэгт өрнөв”, “А.Давааням: Би 16-хан настайдаа улсын наадамд хоёр давсан. Сонин дурсамж шүү”, ““Гаатуу”-гийн гараас мултрахгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Чойжилсүрэнгийн уурхай зогсжээ”, “Л.Энхболд: Засгийн газар Тост, тосон бумбын тусгай хамгаалалтын хилийн зурвасыг шинэчлэх ёстой”, “Аврагч хүү Ж.Тэмүүжин: Аав, ээж айсандаа зэмлэсэн боловч хүний амь аварсан гээд магтсан” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 838 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.