
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан Алтай Соёны эко бүс нутагт цоохор ирвэс хамгаалах төслийг 1997 оноос хойш хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд цоохор ирвэсийн идэш, тэжээл болох уулын туруутан амьтдын популяцыг (тоо толгой, тархсан нутаг тодорхойлох) тогтоох судалгаа хийжээ. Тодруулбал, дээрх газрын судлаач, нутгийн иргэд хамтран Жаргалант, Бумбат, Баатар хайрхан уулсад 2017 оны арваннэгдүгээр сарын 3-14-нд, Цагаан шувуут, Хархираа Түргэний болон Сайр уул, Хатуугийн, Дарвийн нуруу, Хасагт хайрханд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-наас тавдугаар сарын 18-н хүртэл янгир, аргалийн тооллого хийсэн байна. Ингэхдээ
Янгир жигд тархан нутагладаггүй. Хад асга ихтэй, нарийн ам бүхий ууланд сүргээр нутагладаг учир популяцын хэмжээ уул бүрт харилцан адилгүй буюу 69-1485-ын хооронд хэлбэлзсэн үзүүлэлттэй дүн гарсан хэмээн холбогдох албаныхан мэдээлэв. Алтайн уулсын салбар болох Дарвийн нуруу, Хасагт хайрханд янгирын популяцын хэмжээ харьцангуй бага байсан гэнэ.
Дашрамд дурдахад, хос ажиглагчийн арга нь туруутан амьтдын бодгалийг харах магадлалыг нарийвчлан тооцох боломж бүхий шинэ арга учраас өндөр уултай газрын онцлогт тохируулан цаашид байнга ашиглахаар болжээ.
Аргаль, янгирын тооллого хийлээ | ||
Үзсэн: 2459 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.