
“Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам ирэх сарын 9-11-нд Дундговь аймгийн Гурвансайхан сумын байгалийн үзэсгэлэнт газар Их газрын чулуунд болно. Эл наадмын үеэр Нар угтах ёслол, Монгол өв соёл, ёс заншил, аж байдлыг харуулсан үзүүлбэр, үндэсний бэсрэг наадам, олон улсын зураачдын “Хөх салхи” үзэсгэлэн, Монгол туургатны язгуур урлагийн “Эх ундарга”, “Дуу хуурын орон” болон 3000 уртын дуучин, морин хуурчдын хүндэтгэлийн тоглолт болох аж.
Үүнээс гадна дээрх арга хэмжээний үеэр “Хөх тэнгэрийн уянга” яруу найргийн наадам болно.
Түүнчлэн бүтээлээ ирүүлсэн найрагчдаас 25 нь “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын хүрээнд болох “Хөх тэнгэрийн уянга”-д өрсөлдөх юм байна.
“Хөх тэнгэрийн уянга” яруу найргийн наадам ирэх сард болно | ||
Үзсэн: 933 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.