
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Соёлын төвөөс ирэх сарын 14-нд “Эгшиглэнт Хатанбулаг” яруу найргийн наадам зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, тус наадамд оролцох хүсэлтэй найрагчид говь нутаг, хүний сэтгэлийн нандин чанар болоод говийн хүний эрхэм онцлогийг нээн гэрэлтүүлсэн хоёр шүлгээ zulchimedtseren@yahoo.com, ariunjargalbandi@gmail.com хаяг руу илгээх бөгөөд дараагийн шатанд 15 найрагч шалгарна. Үүнээс тус наадмын тэргүүн найрагчийг өргөмжлөл, нэг сая төгрөг, дэд байр 800 мянга, гутгаар байр 500 мянга, тусгай байрын хоёр найрагчийг 200 мянган төгрөгөөр мялаах юм байна.
“Эгшиглэнт Хатанбулаг” яруу найргийн наадам болно | ||
Үзсэн: 637 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.