Шууд Chart

35 иргэнийг үер усны осол, гамшиг, гал түймрийн аюулаас аварчээ

2019-07-22 13:18:54

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 61, эрэн хайх, аврах ажиллагааны 17, нийт 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 35 иргэнийг үер усны осол, гамшиг, гал түймрийн аюулаас аварч, 687 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 4.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд давхардсан тоогоор 750 алба хаагч, гал унтраах болон тусгай зориулалтын 62 автомашинтайгаар хамгаалалтад үүрэг гүйцэтгэж, Нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлж, хойшлуулшгүй арга хэмжээг шуурхай зохион байгуулан, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Өнгөрсөн өдрүүдэд орсон түр зуурын усархаг борооны улмаас нийслэлийн зарим байршил, зам талбайд хуримтлагдсан усыг хариуцсан мэргэжлийн байгууллагын удирдлагын шийдвэрээр шуурхай ажлын хэсгүүд гарч усыг зайлуулсан.

Мөн 20, 21-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдсан Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8”, “Монгол туургатны морьтны өв соёлын наадам”-ын үеэр 40 гаруй алба хаагч 12 автомашинтайгаар хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн” хэмээлээ.


35 иргэнийг үер усны осол, гамшиг, гал түймрийн аюулаас аварчээ  
Үзсэн: 1324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй