
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга C.Даваасүрэн “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 1468 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэсэн. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 400 улсын байцаагч 808 цэг хяналт шалгалт хийж ажиллалаа.
Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг зарцуулах, хадгалах, ашиглах, устгах ажиллагаанд хяналт шалгалт хийж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн хэрэг, зөрчлийг арилгуулах зорилгоор 62 эм, ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ” хэмээсэн юм.
Эм, ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ | ||
Үзсэн: 1511 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.