Шууд Chart

Ах, дүү Руссо Жэймс Камероны “хаанчлал”-ыг нураалаа

2019-07-22 15:16:58

.

Уг жагсаалтыг алдарт найруулагч Жэймс Камероны 2009 онд нээлтээ хийсэн “Avatar” бүтээл хоёр тэрбум 789 сая ам.доллараар тэргүүлж байсан билээ. Харин хоёрдугаар байрт мөн л Жэймс Камероны найруулсан 1997 онд үзэгчдэд хүрсэн “Титаник” кино хоёр тэрбум 187 сая ам.доллараар жагсаалтыг өнгөлж байв.

Ах, дүү найруулагч Жое Руссо, Антони Руссо нарын бүтээл “Avengers: Endgame” киноны хувьд нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо АНУ-ын зах зээлээс 357 сая, олон улсаас 859 сая, нийтдээ 1.2 тэрбум ам.долларын ашиг олж түүхэн дээд амжилт тогтоосон билээ. Түүнчлэн бус бүтээл 12 хоногийн дотор дэлхий даяар 2.1 тэрбум ам.долларын ашиг олж ахин нэг рекордын эзэн болсон. Цаашлаад дэлхий даяар хоёр тэрбум ам.долларын ашиг олсон таван киноны хоёрдугаарт бичигдэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл маш богино хугацаанд “Титаник” киноны амжилтыг эвдсэн. Гэвч “Avengers: Endgame” нээлтээ хийсний дараа “Aladdin”, “John Wick - 3”, “Godzilla: King of the monsters”, “Pokemon: Detective Pikachu”, “X-men: Dark Phoenix” кино үзэгчдэд хүрснээр ашиг орлого нь буурсан юм. Тиймээс кино багийн зүгээс “Avengers: Endgame” киноны төгсгөлд “Post-сredit scene” буюу төгсгөлийн нэмэлт хэсэг нэмж, дахин кино театруудаар гаргасан билээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ах, дүү Руссо Жэймс Камероны “хаанчлал”-ыг нураалаа  
Үзсэн: 568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй