
“Азийн Рагби 7 - Цомын төлөөх тэмцээн” ирэх сарын 10-11-ний өдрүүдэд Индонез улсын Жакарта хотод болно. Насанд хүрэгчдийн долоон хүний төрлөөр өрсөлддөг тус тэмцээнд шигшээ багийн дасгалжуулагчаар Г.Дашдэндэв, багийн эмчээр Т.Өнөржаргал нар ажиллах юм байна. Түүнчлэн шигшээ багт дотоодын таван клубээс шалгарсан 12 тамирчин багтсанаас гурав нь анх удаа олон улсын тэмцээнд оролцож байгаа аж.

Рагбигийн шигшээ баг Азийн Цомын төлөөх тэмцээнд өрсөлдөнө | ||
Үзсэн: 508 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.