Шууд Chart

“Аравт”-ын оролцогчид ижил зүсмийн мориор уралдана

2019-07-23 11:08:23

"Аравт" олон улсын морин цэргийн уралдаан эхлэхэд 12-хон хоног үлдээд байна. Уралдаанд оролцох Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улсын цэргийн алба хаагчид өчигдөр унах морьдоо сонголоо. Учир нь уралдааныг будлиангүй, шударга, ил тод явуулахын тулд ижил зүсмийн мориор уралдуулах шийдвэрийг ЗХЖШ-аас гаргасан юм.

Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын ЗХЖШ-ын даргын тушаалаар уралдаанд оролцох морьдыг зүүн гурван аймгаас сонгон шилж, худалдаж авсан бөгөөд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнхан уналгад бэлдэх, арчлах тордох, номхруулах үүргийг гурван сарын туршид гүйцэтгэж байна.

Дээр дурдсанчлан уралдааныг шударга, маргаангүй зохион байгуулахын тулд уналгад бэлтгэсэн морьдыг зүс зүсээр нь ижилсүүлэн, оролцогч орнуудын багийн ахлагч нараар сугалуулсан юм. Сугалаа ёсоор .

Морьдоо сонгож уралдааны эхний шангаа татсан баг тамирчдад "Аравт" олон улсын морин цэргийн уралдааны Ерөнхий зохион байгуулагч, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар баяр хүргэж, цаашдын сургалт бэлтгэлд нь амжилт хүссэн юм.

Сонирхуулахад, уралдаанд оролцох багууд өнөөдрөөс морьтой дадлага сургалтаа эхлүүлнэ.















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Аравт”-ын оролцогчид ижил зүсмийн мориор уралдана  
Үзсэн: 1023 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй