Шууд Chart

Бжоерн Гауте Херлинг: Монголын багийн үүрэг гүйцэтгэлд сэтгэл хангалуун байна

2019-07-25 10:09:56

Энэ үеэр бригадын генерал Бжоерн Гауте Херлинг гадаадын цэргийн баг тэр дундаа Монгол Улсын мотобуудлагын батальоны VIII хамгаалалтын Сьерра 3, 8 дугаар цэгт үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагчид болон “Хубилай” баазын эргүүл, цуваа, дотоодын дүрвэгсдийн хуарангийн хамгаалалт, дүрвэгсдийн ахуй байдал, Засгийн газрын цэргийн хүчний үйл ажиллагаа, мандатын хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Түүнчлэн Монгол Улсын мотобуудлагын батальоны VIII ээлжийн багийнхан хүндэт генералыг угтаж, батальоны танилцуулга, хариуцлагын бүс, дотоодын дүрвэгсдийн хуарангийн цагийн байдал, харуул, хамгаалалт, НҮБ-ын харьяа байгууллага, албан тушаалтантай хамтран хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ч дурдав.

Тэрбээр уулзалтын төгсгөлд Монгол гэрээр зочлон “Монгол Улсын батальоны танилцуулга, бүтээн байгуулалт, харуул, хамгаалалт, үүрэг гүйцэтгэлтэд сэтгэл хангалуун байгаа” гэдгээ “Хүндэтгэлийн дэвтэр”-т бичиж үлдээжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Бжоерн Гауте Херлинг: Монголын багийн үүрэг гүйцэтгэлд сэтгэл хангалуун байна  
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй