
Тус тэмцээнд Монголын “Mazaalai”, БНСУ-ын “MVP PK”, Хятадын “5Power Gaming”, “TYLOO”, “ViCi Gaming” “8EASY”, “Big Time Regal Gaming”, “EHOME”, “IPet Gaming”, “Very1Zgaming”, “OneThree.TSG”, “VitalSpark” гэсэн 12 баг шууд урилгаар оролцож байгаа юм.
Түүнчлэн дээрх багаас БНСУ-ын “MVP PK”, Хятадын “5Power Gaming”, “TYLOO”, “ViCi Gaming” гэсэн дөрвөн баг хамгийн өндөр чансаатай учир шууд “Play off” шат руу шилжиж байгаа аж. Харин бусад найман баг хоорондоо тойргоор тоглоно.
Дашрамд дуулгахад “Mazaalai” “Asia Minor” тэмцээнд оролцох зорилгоор түр байгуулагдсан баг бөгөөд уг тэмцээнд оролцсоныхоо дараагаар бүрэлдэхүүн нь тарсан юм. Харин “Huya Asia Championships” тэмцээнд "Mazaalai" нэрийн “D13 академи” багийн залуу тоглогч yami болон Zilkenberg, dobu, kabal, NEUZ нэрээр тоглодог тамирчин өрсөлдөж байна.
“Huya Asia Championships” тэмцээнд “Mazaalai” баг оролцож байна | ||
Үзсэн: 1394 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.