
Цахим спортын “Counter strike GO” тоглоомын төрлөөр зохион байгуулагддаг “StarLadder” мажор тэмцээн Герман улсын Берлин хотод болно. Тус тэмцээний Ази тивийн шалгаруулалтад Австрали улсын "Grayhound" багт "erkaSt" нэрээр тоглодог монгол тоглогч Г.Эрдэнэцогт өөрийн багтайгаа оролцох болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Г.Эрдэнэцогтын баг энэ сарын 24-28-нд болсон "StarLadder" мажор тэмцээний “Asia minor” шатны ялагч болж, 30 мянган ам.долларын шагнал хүртжээ. Түүнчлэн "Grayhound" дэлхийн шилдэг багууд оролцох "StarLadder" мажор тэмцээний аваргын төлөө тоглох эрхийн эзэн болж, тоглогч тус бүрийн гарын үсэг бүхий стикерүүдийг гарган эзэмшихээр болсон аж.
Сонирхуулахад, энэ нь Монголын цахим спортын ертөнц дэх түүхэн үйл явдал бөгөөд хамгийн анхны мажор тэмцээнд оролцож, өөрийн гэсэн стикертэй болсон тоглогч, дахин уг амжилтаа давтжээ. Харин
.Австралийн монгол тоглогчтой цахим спортын баг 30 мянган ам.долларын шагнал хүртэв | ||
Үзсэн: 729 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.