
Байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашиг сайтай монгол сарлагийг гадаад, дотоодын иргэд, жуулчдад сурталчилдаг “Монгол сарлаг” фестиваль ирэх сарын 17-20-ны хооронд Архангай аймагт зохион байгуулагдана.
Дээрх арга хэмжээний гол зорилго нь орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийд үнэ цэнэ нь нэмэгдэж буй сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг таниулах, сарлагийнхаа үүлдэр угсааг чанаржуулж, ашиг шимийг нь улам бүр нэмэгдүүлсэн малчдыг алдаршуулж, дотоодын боловсруулах үйлдвэрүүд болоод гадаад түншийн харилцааг дэмжин хөгжүүлэх юм байна.
Түүнчлэн ирэх наймдугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын Тайхарын талд зохиогдох “Монгол сарлаг” фестивалийн үеэр “Сүрлэг хангай” сарлагийн парадаас гадна “Хөхдэй” уралдаант тэмцээн сайхан сарлаг, ганган сарлаг, сарлагт ээлтэй малчин, саглагар сагсаахай, шимт идээ, арвин баялаг, уран сарлаг гэсэн төрлөөр болох аж.
Үүнээс гадна жуулчдад зориулсан “Цагаадай” үзэсгэлэн, “Ягаадай” урлагийн тоглолт зохион байгуулахаар болжээ.
“Монгол сарлаг” фестивалийн үеэр сарлагийн парад болно | ||
Үзсэн: 1841 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.