Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-07-30 09:20:16

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу долоодугаар сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Авлигын гэмт хэргийн улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол учирчээ”, “Д.Гангабаатар: Шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хангахад дэвшил гаргаж чадахгүй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үнэ цэнээ алдана”, “Ч.Чимэдбат: Хол замд жолооч нар зүүрмэглэж байгаа нь томоохон зам тээврийн ослын шалтгаан болж байна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Урал, алтайн хэлний бүлгийн орнуудын парламентын хамтын ажиллагааны санаачилга дэвшүүлэв”, “Хил давж зугтсан шүүгч агсныг эх оронд нь авчрах ажиллагаа хийж байна”, “Аялагч нь ч, үйлчилгээ эрхлэгч нь ч муу” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “С.Баярын хэрэг: “Петровис” ба С.Баярын охидын сүлжээ”, “Д.Содном: Ерөнхийлөгч Засгийн газраа тэргүүлэх нь зүйтэй”, “Д.Гантулгын хэргийг прокурорт шилжүүллээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хамарын хийд орчмын нутаг уурхайн “Хар нүх” болох вий?!”, “Монгол Улсын авлигын орчинд хийсэн судалгаа, тайланг танилцуулна”, ““Эмээлт”-ийн эмгэнэл” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй