Шууд Chart

Монголын “CS:GO” тоглоомын аварга баг ирэх сард тодорно

2019-07-30 12:42:39

Цахим спортоор хичээллэдэг залуусын тоглолтыг илүү үр дүнтэй, утга учиртай болгох, цаашлаад олон улсын тавцанд өрсөлдөх баг, тамирчдыг бий болгох зорилгоор Монголын цахим спортын холбооноос Монголын үндэсний лигийн гурван ч цуврал тэмцээн зохион байгуулсан. Тэгвэл “CS:GO” тоглоомын төрлөөр зохион байгуулсан “MESA Pro Series” гурван цуврал тэмцээний финалын шат ирэх сарын 24-нд болно.

Төв цэнгэлдэх хүрээлэнд болох сүүлийн шатанд нийт 180 гаруй тоглолт, 230 гаруй раундын турш цахим тулаан хийсэн . Түүнчлэн дээрх тэмцээнээс тодорсон шилдэг 12 баг ирэх намраас “MESA League” буюу Монголын үндэсний анхны албан ёсны лигт өрсөлдөнө.  

Үүнээс гадна тус тэмцээний үеэр бүх оддын тоглолт болохоор болжээ. Тодруулбал, олны танил уран бүтээлчид буюу дуучид болон репперүүд “CS:GO” тоглоомын аваргаа тодруулах юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын “CS:GO” тоглоомын аварга баг ирэх сард тодорно  
Үзсэн: 715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй