
Олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртсэн “Дэрэн” клубын хөвгүүд эх орондоо ирлээ.
Тухайлбал, “Дэрэн”-гийн 11 хүртэлх насны баг дэлхийн 20 орны 169 клуб оролцсон “Pitea summer cup” тэмцээнээс алтан медаль, "Шударга тоглолттой баг" шагнал хүртсэн нь дөнгөж эхлэл байв. Цаашлаад 80 орны 1700 клуб өрсөлдсөн "Gothia cup", найман улсын 44 клубын дунд болсон "Sodertalie international football cup" тэмцээнээс мөнгөн медаль, 13 орны 50 клубын дундах "Santa Claus Cup"-аас хүрэл медаль хүртсэн юм.
"Дэрэн" клубын олон улс дахь тэмцээн үүгээр дуусахгүй бөгөөд долоо хоногийн дараа БНХАУ-д болох "Нэг бүс, нэг зам" тэмцээнд оролцох аж.
Хилийн чанадаас аяны ганзага дүүрэн ирсэн "Дэрэн" клубын эзэн Г.Мөнхчулуун "Манай клубын өсвөрийн багууд 10 жилийн турш гадны тэмцээнд оролцож байна. Одоо дээд лигт тоглож байгаа тоглогчид бүгд л эдгээр хүүхдүүд шиг олон улсын тоглолт хийж байсан. Бид энэ удаад нийт 28 тоглолт хийхдээ 23 хожиж, өрсөлдөгчийнхөө хаалганд 150 гоол оруулж, 15 гоол алдсан өндөр амжилттай эх орондоо ирлээ” гэлээ.






“Дэрэн” клубын хөлбөмбөгчид ганзага дүүрэн медальтай эх орондоо ирлээ | ||
Үзсэн: 1119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.