Шууд Chart

Хөдөлмөрийн баатар Б.Рагчаад хүндэтгэл үзүүллээ

2019-07-31 11:09:01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн гавьяат барилгачин, уулын спортын мастер Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат Баатарын Рагчааг тус аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу болон агентлагийн удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Хөдөлмөрийн баатар Б.Рагчаа улсад 51 жил ажиллахдаа геодези, зураг зүй, газар зохион байгуулалтын салбарын хөгжил болон Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар 8252 км бүхий улсын хилийг тогтоох, монгол орны нутаг дэвсгэрийг зурагжуулах, анхны үндэсний атласыг зохиож, хэвлүүлэх ажлыг гардан зохион байгуулж ажилласан.

Тэрбээр 1951 онд ажлын гараагаа Ингэттолгойн сангийн аж ахуй буюу одоогийн Булган аймгийн Сэлэнгэ сум, Борнуурын сангийн аж ахуйн ногооны талбайн, Батсүмбэрийн сангийн аж ахуйн нутаг Сөгнөгөр, Үлдэгийн амны 1:1000-1:5000-ны масштабтай байр зүйн зураг зохиох ажлаар эхэлж байгаад Москва хотын Газар зохион байгуулалтын дээд сургуулийг 1959 онд төгсөж ирээд Монгол орныг зурагжуулах, геодези, зураг зүйн салбарыг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан. .

Үүнээс гадна Б.Рагчаа 1982 онд “Уулын спортын мастер” болжээ.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хөдөлмөрийн баатар Б.Рагчаад хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй