Шууд Chart

Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих ажлыг эрчимжүүлнэ

2014-02-28 09:59:58

Эрүүл мэндийн яам энэ жилийг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан.

Зорилтот жилийн хүрээнд эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөлгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөлгөөнд Эрүүл мэндийн яамны удирдлагууд, 21 аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын суурин төлөөлөгч Су Ньюнт У, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохаммед Малик Фолл, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Роберт Шоллхаммер нар оролцож байгаа аж.
 
Олон улсын байгууллага, яам, хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнууд нэгэн дор цугларч өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, энэ жил хийх ажлаа хамтдаа ярилцаж байгаагаараа энэ удаагийн арга хэмжээ онцлог болж байна. Үүний үр дүнд "Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил"-д хүрэх үр дүнгээ тодорхойлж, салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтыг Эрүүл мэндийн яам дэвшүүлж байгаа ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих ажлыг эрчимжүүлнэ  
Үзсэн: 1442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй